• Сэлэнгээс С.Баярцогт, Д.Эрдэнэбат, Ж.Эрдэнэбат тэргүүтнүүдийн нэрийг татах уу

    Сонгуулийн Ерөнхий хороо ирэх 26-нд сонгуульд нэр дэвшигчдийн нэрийг зарлана. Энэ үеэр хуулийн байгууллагуудаас авсан лавлагааны дагуу нэр дэвших эрхээ авч чадаагүй горилогсдын оронд намууд нэр дэвшүүлнэ.

    “Та бидний эвсэл”-ийн гол нам болох МАХН-ын дарга, гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр бол харин албаар улстөр хийх гэж нэр дэвшсэн хүн. Сонгуулийн хууль ёсоор авилга албан тушаалын хэргээр ял шийтгүүлсэн хүн нэр дэвших эрхгүй. Энэ заалтыг мэдэхийн цаагуур мэдэж байгаа ч нэрээ дэвшүүлсэн түүний хувьд улстөр хийж олны амыг эвсэлдээ зүглүүлэх арга заль хэрэглэж байгаа нь энэ ажээ.

    Өмнөх 2016 оны УИХ-ын сонгуулиар ч Н.Энхбаяр энэ мэхээ ашиглаж байсан удаатай. Тэгээд татагдсан өөрийнхөө оронд Сонгинохайрхан дүүрэгт эхнэр О.Цолмонгоо нэр дэвшүүлж байсан юм. Одоо ч тэрбээр энэ мэхээ хэрэглэх гэж байгаа хэрэг болов уу.

    Тэгвэл намууд нэр дэвшигчдийнхээ материалыг СЕХ-нд хүлээлгэн өгснөөс хойш АН-аас лав 12 горилогч, МАН-аас бас хэд хэдэн нэр дэвших хүсэлтнүүд хасагдах магадлалтай байна.

    Сэлэнгэ аймагт нэр дэвшигчдээр үүнийг авч үзэж болох мэт. Учир нь энэ тойрогоос татагдах магадлалтай улстөрчид цөөнгүй банйа. Эрдэнэтийн 49 хувийг улс биш “Монголын зэс” авахад зүтгэсэн Д.Эрдэнэбат Сэлэнгэ аймагт нэр дэвшиж байна. Түүнд энэ хэргээр яллах дүгнэлт үйлдэн яллагдагчаар татаад байгаа.

    Оюутолгойн гэрээ, оффшорын хэрэгт холбогдсон С.Баярцогт бас Сэлэнгэ аймагт АН-аас нэр дэвшсэн. Эд бүгдээрээ Ч.Сайханбилэгтэй хам хэрэгт холбогдогсод. Бүгдэд нь яллах дүгнэлт үйлдэгдээд тус тусынхаа хэргээр прокурор, шүүхийн шатанд очоод байна. С.Баярцогт гэхэд Оюутолгойн гэрээг байгуулсан хүн. Гэвч тэрбээр оффшор бүсэд данстай тэр байтугай компанитай байсан. Анх түүнийг нэг сая ам.долларыг оффшор дансанд хийсэн гэсэн ч удалгүй тэр нь 10 гаран сая ам.доллар болсон тухай хуулийнхан мэдээлж байлаа. Тэгвэл С.Баярцогтыг энэ сарын 25-нд буюу маргааш шүүх гэж байна.

    Тэгвэл МАН-аас Сэлэнгэ аймагт нэр дэвших эрх аваад буй яллагдагч Ж.Эрдэнэбатыг ч эргүүлэн татах магадлалтай аж. Түүнийг удаа дараа дуудсан ч ирээгүй учир энэ сарын 15-нд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүх Ж.Эрдэнэбатыг албадан ирүүлэх захирамж гаргаад буй.

    Ж.Эрдэнэбат нь Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Тост, Тосон бумбын тусгай хамгаалалттай талбай нь давхацсан тусгай зөвшөөрлийг цуцалж,  эзэмшигчтэй нь хэлэлцэн тохирсны үндсэн дээр нөхөн олговрын зориулалтаар тусгай зөвшөөрөл шинээр олгох шийдвэр гаргахдаа н.Соргогбаатар захиралтай “Элбэг орд” компанид “Улаан сайр-1”, “Улаан сайр-2”  буюу нийт 8397.7 га талбайг  нөхөн олговрын зориулалттаар тусгай зөвшөөрөл шинээр олгосон байдаг. Үүнээс нь “Улаан сайр-2” талбайг нь н.Соргогбаатараас 2018 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат болон түүний төрсөн дүү Ж.Эрдэнэтөгс нар хамтран эзэмшдэг“Хэрх илч” компанид ердөө таван сая төгрөгөөр худалджээУлмаар үүнээс тавхан сарын дараа “Алтай групп” ХХК-ийн ерөнхийлөгч Х.Эрдэнэбатын дөнгөж шинээр байгуулаад байсан “Бэст лэнд майнинг” компанид ганцхан сая төгрөгөөр худалдсан юм.

    Энэ мэтээр тойргуудаас татагдах болзлоо хангасан улстөрчид цөөнгүй байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ