• Д.Нарангэрэл:Ажиглалтад байсан нэг хүн халуурч, ХӨСҮТ-д шилжүүлсэн

    Эрүүл мэндийн яамнаас  ээлжит мэдээллээ хийлээ.

    ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Монгол Улсын хувьд  коронавирусийн халдварын батлагдсан 141 тохиолдол бүртгэгдсэн. Бүгд зөөвөрлөгдөн орж ирсэн. Өнгөрсөн хугацаанд 32 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 109 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

    Ажиглалтад 1391 хүн байгаагаас 130 гаруй хүн  нь архаг хууч өвчтэй.  Өчигдөр орой ажиглалтад байсан нэг хүн халуурсан учраас ХӨСҮТ-д шилжүүлсэн” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ