• Хөл хориог сунгах, олон улсын нислэгийг сэргээх эсэхийг маргааш УОК шийднэ

    Ирэх даваа гариг буюу тавдугаар сарын 25-ны өдөр 11:00 цагт Улсын онцгой комисс (УОК)-ын өргөтгөсөн хуралдаан болно.

    Дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн УОК-ын хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн хугацааг тавдугаар сарын 31-нийг дуустал сунгасан билээ. Мөн олон улсын нислэгийг хязгаарласан хугацааг ч сунгасан билээ.

    Уг шийдвэр ирэх долоо хоногт дуусахаар байгаа тул өргөтгөсөн хуралдаанаар дээрх хязгаарлалтуудыг сунгах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм.

    Энэхүү хуралд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, үүрэг даалгавар өгөх ажээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ