• Орбитод гарсан томоохон хэмжээний галыг бүрэн унтраалаа

    2020-05-22

    Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оньдилт” ХХК-ийн хашаанд их хэмжээний барилгын материал, хар лак, хар цаас шатаж байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 14:52 цагт иржээ.

    Гал түймэр унтраах,аврах ангийн алба хаагчид түймрийн обьект дээр очсоноос хойш хоёр цагийн турш тасралтгүй ноцолдсоны дүнд галыг унтраав.

    Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж,ард олны амь нас,эрүүл мэндийн хамгаалсан Онцгой байдлын Гал түймэр унтраах,аврах ангиудын алба хаагчдад Талархал илэрхийлэе:

    -Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги,

    -Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18,

    -Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30,

    -Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдад БАЯРЛАЛАА!

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ