• Н.Золжаргал нарт холбогдох шүүх хурал хойшиллоо

    УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлосон.

    Улмаар шүүх хуралдааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй үндэслэлээр шүүгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзаж, уг татгалзлыг тус дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэх хүртэл хугацаанд яллагдагч Д.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

    Тэднийг “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьцааг худалдан авах Засгийн газрын эрхээс татгалзаж, “Монголын зэс” компанид олгох ажлыг зохион байгуулахад оролцсон гэх хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ