• Орбитод томоохон хэмжээний гал гарч, ШТС руу орох эрсдэл үүсээд байна

    Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, Орбит орчимд томоохон хэмжээний гал гарлаа. Одоогоор 4-5 гал унтраах машин очиж, галыг унтраахаар ажиллаж байгаа аж. Дээврийн хар цаас үйлдвэрлэдэг үйлдвэрийн агуулахад гал гарсан учраас унтраахад хүндрэлтэй байгаа талаар иргэдээс мэдээлэл өгч байна. 

    Хамгийн аюултай нь гал гарч байгаа үйлдвэрийн ойрхон “Аргаль ойл” зэрэг  хоёр ч ШТС байрладаг. Тиймээс гал түймэртэй тэмцэх албаныхан хүч хаяж, хурдан унтраахаар ажиллаж байна. Гадаад салхитай байгаа учраас гал тийм ч хурдан унтрахгүй байгаа ажээ.

    Гал унтраахаар очсон машинуудын ус нь дуусаад буцаж байна. Тиймээс Онцгой байдлын албанаас хүч нэмэгдүүлэн ажиллаж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ