• УДШ-ийн Ерөнхий шүүгчид нэр дэвшигч Д.Ганзориг гэж хэн бэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн жилийн өдийд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Ц.Зоригийг чөлөөлж, түүний оронд Х.Батсүрэнг томилж байв. Гэвч яг жилийн дараа Х.Батсүрэнг өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэх шалтгаанаар зарлиг гарган чөлөөлсөн.

    Ингээд Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнийг яаралтай хуралдуулж, шинээр томилогдох Ерөнхий шүүгчийн нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг чиглэл болгосон билээ.

    Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн өнөөдөр болж, хуралдаанаас шүүгчдийн олонхийн санал авсан Д.Ганзоригийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо.

    Д.Ганзориг нь өнгөрсөн жил Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид яригдаж байсан нэгэн.

    Д.Ганзориг гэж хэн бэ

    Д.Ганзориг нь Монголын шүүх байгууллагад олон жил ажилласан туршлагатай бөгөөд Шүүгчдийн холбооны Улсын Дээд шүүхийн салбарын Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байсан нэгэн.

    Олны анхаарлыг татахаар эд хөрөнгөтэй шүүгчдийн нэрийг зарлахад Д.Ганзориг шүүгч тэргүүн эгнээнд жагсаж байсан юм.

    Монголын шүүхийн байгууллагад олон жил ажиллаж байгаа тэрбээр 48316.03 сая төгрөгийн жилийн орлоготой бол Лexus 470, ланд 80, приус, дээр үеийн Газ 66 машинтай юм байна.

    Мөн калибр, вепрь, ТТ, чех карбин гээд бууны бүрэн цуглуулгатайгаа мэдүүлжээ. Тэгвэл толгой баян шүүгчдийн тоонд ордог Д.Ганзоригийг  Улсын дээд шүүхийн шүүгчээр томилох эсэхийг Ерөнхийлөгч шийднэ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ