• Өвөр Монголд бүртгэгдсэн коронавирусын бүх тохиолдол эдгэрчээ

    2020 оны 5-р сарын 20-ны 07:00 цагаас 21-ний 09:00 цагийн байдлаар ӨМӨЗО-нд шинээр халдварын тохиолдол болон сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй аж. 3 иргэн эдгэрч эмнэлгээс гарав.

    2020 оны 5-р сарын 21-ний 09:00 цагийн байдлаар, ӨМӨЗО-ны халдвар авсан өвчтөн болон Манжуур боомтоор нэвтэрсэн бүртгэлийн тохиолдлууд бүгд эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд тэднийг төвлөрүүлэн тусгаарлаж эмч нарын хяналтад байлгаж байна.

    2020 оны 5-р сарын 21-ний 09:00 цаг хүртэлх байдлаар, ӨМӨЗО-нд дотоодын хоёр халдварын тохиолдол бүртгэгдсэн байсан ба тэд эдгэрч эмнэлгээс гарчээ. Хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн 140 өвчтөн/Орос 90, Их Британи 23, Франц 19, Америк 4, Испани 2, Швед 2/-ийн 123 нь эдгэрч эмнэлгээс гараад байгаа аж.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ