• “Ц.Нямдоржтой тэмцэх” ганц зорилготой таван хүн Хан-Уулд нэр дэвшсэн ч Ц.Нямдорж нь тэнд байсангүй

    ХЗДХ-ийн Ц.Нямдорж өнгөрсөн дөрвөн жил “Эрдэнэт”-ийн 49 хувь, МАНАН мафи, 60 тэрбумынхан, С.Зоригийг хөнөөсөн хэрэг зэрэгтэй тэмцэж ирсэн. Түүний энэ тэмцэл өөрийнх нь эсрэг олон ч дайсныг төрүүлсэн.

    Ялангуяа хуульч нэр зүүсэн залуучууд зөвхөн Ц.Нямдорж гэдэг хүний эсрэг зохион байгуулалттай тэмцэж, энэ хэрээрээ зарим нь олны танил ч болсон.

    Тухайлбал, хуульчид болох ХҮН-ын Мөнхцэлмэг, АН-ын Д.Оросоо, Т.Энхсайхан, МАН-ын Б.Энхбаяр, Б.Гүнбилэг, Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Эрхэмбаатар нарыг дурдаж болно. Click To Tweet

    Мөн  МАХН-аас АН-д орсон УИХ-ын гишүүн  О.Баасанхүү ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг байнга өөнтөглөж ирсэн  бөгөөд саяхан бичлэг нь задарч Б.Хурц,түүгээр дамжуулан Т.Бадамжунайтай холбоотой нь тодорхой болсон билээ.  МАН-ын Н.Номтойбаяр ч УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлсний дараа  Ц.Нямдорж гэдэг ганцхан хүнийг онилсон.

    Тэгвэл эдгээр Ц.Нямдоржтой тэмцэгчдээс тав нь Хан-Уул дүүрэгт нэр дэвшээд байна.  ХҮН буюу “Зөв хүн-Электрот”-ын  Ч.Мөнхцэлмэг, АН-ын Т.Энхсайхан, Х.Бат-Ялалт (тэрээр нэн эртнээс Ц.Нямдоржтой тэмцэлдэж эхэлсэн  байдаг), бие даан нэр дэвшигч УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, хуульч Ж.Эрхэмбаатар нар бүгд нэг хүний эсрэг, нэг сэдэвтэй Хан-Уулд нэр дэвшсэн.

    Мөнөөх Ц.Нямдорж нь чулуу хөөлгөсөөр байгаад өөр газар дэвшсэн тул тэдний ярих сэдвийн эрч нэн суларсан харагдана. Click To TweetӨөрөөр хэлбэл тэд ийнхүү “шатав”.

    Харин УИХ-ын гишүүн, саяхан АН-ын гишүүн болсон О.Баасанхүү, АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Оросоо нарт   “Ц.Нямдорж” сэдвээ тойрогтоо ярих боломж олдож байна. Ц.Нямдорж, О.Баасанхүү, Б.Оросоо гурвуул  Орхон аймагт нэр дэвшээд байна.

    Өөртэй нь тэмцэгчдийн тухай ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өчигдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа ч дурдаад авчээ. Тэрээр  “Өнгөрсөн дөрвөн жил над руу дайрч “гавьяа байгуулсан” Б.Энхбаяр, Бат-Ялалт, Т.Энхсайхан, Б.Гүнбилэг, Д.Мөнх-Эрдэнэ, Ч.Мөнхцэлмэг, Д.Оросоо гээд бүгд л энэ сонгуульд нэр дэвшиж байна. Эд сонгогдвол “сахал” Эрдэнбилэгийн боол болно. Ардчилсан нам өмнө нь МАН-тай өрсөлддөг байсан бол энэ дөрвөн жилд Нямдорж гэдэг ганц хүнтэй тэмцэж доош ороод эцэст нь Алтанхуягийг намаасаа хөөж Баасанхүүгээр эгнээгээ өргөтгөж шившгээ дэлгэлээ. Үүний цаана нөгөө л МАНАН мафийг сэлгэх зорилго агуулагдаж байна” хэмээн ярьжээ.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ