• Монгол улсад халдвар дотооддоо тархах эрсдэл МАШ ӨНДӨР гэж үнэлжээ

    2020-05-22

    Эрүүл мэндийн яамнаас коронавирусын нөхцөл байдлын мэдээллийг өгч байна. Дэлхий дахинд шинээр 103 мянган хүн коронавирусын халдвар авснаас, 8843 нь ОХУ-д өвчилжээ.

    Энэ үеэр ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл “ Орон нутгийн галт тэргэнд 4423 хүнд тандалт судалгаа хийхэд сэжигтэй хүн илрээгүй. Нийт тусгаарлах байранд 1156 хүн байна. ЗӨСҮТ-ийн баг зочид буудлуудад ариутгал хийсэн.

    Эрүүл мэндийн сайдын биечлэн оролцсон эрсдэлийн найм дахь үнэлгээгээр манай  улс дотооддоо халдвар тархах маш өндөр эрсдэлтэй гэж  тодорхойлсон.

    Шуурхай утсанд 224 дуудлага ирснээс Швед, Австри, ОХУ, Америк улсуудаас 10 иргэн зөвлөмж авсан байна” хэмээн мэдээлэл өглөө.

    Шууд үзэх:

    gereg.mn

    Холбоотой мэдээ