• Энэтхэгт “зууны хар салхины” улмаас 70 гаруй хүн амиа алджээ

    Энэтхэгийн Баруун Бенгал мужид Амфан шуурганы улмаас амь үрэгдэгсдийн тоо 70 гаруй хүнд хүрчээ. NDTV-ийн мэдээлснээр мужийн эрх баригчид хэлэхдээ циклоноос үүссэн хохирлын хэмжээ урьд өмнө үзэгдээгүй их байсан гэжээ.

    Өмнө нь Хиндустан Таймс сонин Баруун Бенгалд 12 хүн, Энэтхэгийн зүүн нутгийн Одиди мужид 2 хүн, Бангладешт 7 хүн амь үрэгдсэн тухай мэдээлсэн.

    Нутгийн удирдлагуудын үзэж байгаагаар Амфаны нөлөө Баруун Бенгал мужид Коронавирусын тахлаас илүү их хор хөнөөлтэй байв.

    Энэтхэг, Бангладеш улс 1999 оноос хойш хамгийн их сүйрэл учруулсан хар салхи болох Амфан хэмээх хүчтэй шуурганд өртжээ. Амфан нь Азийн хамгийн их хүн амтай газар нутагт халдварын шинэ голомт үүсэх эрсдэлийг бий болгов.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ