• Америк улс хөл хориогоо эртхэн тогтоосон бол 36 мянган хүн өдгөө амьд байх байжээ

    2020-05-22

    Колумбын Их сургуулиас хийсэн судалгаагаар Америкчууд хөл хориог хоёр долоо хоногийн өмнө тогтоосон бол нийт нас барагсдын 83 хувь нь амьд байх боломжтой байсан гэсэн дүгнэлтэд хүрчээ.

    Тодруулбал,гуравдугаар сарын 1-ний өдрөөс хөл хорион дэглэмийг тогтоосон бол 54 мянган хүн амь эрсдэхгүй байх боломжтой байжээ. Харин дээрх судалгааны дүнг Ерөнхийлөгч Дональд Трамп “улс төрийн зорилготой” хэмээн үл ойшоосон байна.

    АНУ-д коронавирусээр нийт 1.6 сая хүн өвчилж,93,400 хүн нас бараад буй.

    Америк улсын хувьд ДЭМБ-аас коронавирусыг цар тахал гэж зарласнаас хойш таван өдрийн дараагаас иргэдээ аль болох гэртээ байхыг уриалсан ч албан ёсоор хөл хориогүй тогтоогоогүй. Муж бүр нь өөрсдийн хуулийн хүрээнд хөл хорион дэглэмийг хугацааны хувьд харилцан адилгүй тогтоожээ. Тухайлбал,гуравдугаар сарын 19-нд Калифорни, 22-нд Нью Йорк, дөрөвдүгээр сарын 3-нд Жоржиа муж тус тус хөл хорио тогтоосон юм.

    Эх сурвалж:Bbc

     

    gereg.mn

    Холбоотой мэдээ