• Хуульч О.Мөнхсайхан:УДШ-ийн шүүгч гэнэт чөлөөлөгдсөн нь,Ерөнхийлөгч УДШ-д чиглэл өгч буй нь хардлага төрүүлж байна

    2020-05-21

    Өчигдөр Монгол  Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Х.Батсүрэнг албан тушаалаас нь чөлөөлсөн. Тэрээр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул ийн шийдвэрлэжээ.

    Харин өнөөдөр өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Улсын дээд шүүх дээр очоод “Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнийг яаралтай хуралдуулж, шинээр томилогдох Ерөнхий шүүгчийн нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг чиглэл болголоо” гэсэн байна. Харин хуульч О.Мөнхсайхан энэ тухай фэйсбүүктэээ дараахь тайлбарыг бичжээ. Тэрээр УДШ-ийн шүүгч олон нийтэд тайлбар хэлэлгүйгээр гэнэт чөлөөлөгдсөн нь, маргааш нь Ерөнхийлөгч УДШ-д чиглэл өгч буй нь Үндсэн хууль зөрчиж, шүүх эрх мэдэлд халдсан хэрэг гэж үзэж байна.

    Хуульч О.Мөнхсайханы Нүүр номон дахь тайлбар:

    Өчигдөр буюу 2020.05.20-ны өдрийн 20.46 цагт буюу ажлын цаг дууссаны дараа шөнийн цагаар “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж албан тушаалаас нь чөлөөллөө” гэсэн мэдээг ЕТГ-ын вэб сайтад мэдээлэв. https://president.mn/14518/ Ганцхан жилийн өмнө томилогдсон Ерөнхий шүүгч чөлөөлөгдөх хүсэлт яагаад гэнэт өгсөн юм бол? Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч ямар ч үндэслэл нийтэд хэлэлгүйгээр чөлөөлөгдөх нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдал аюулд учирсан мэт ойлголт төрүүлж байна. Шахалт, дарам байв уу гэж иргэд, хуульчид хардаж буй нь зүйн хэрэг. Яагаад ийм хүсэлт өгсөн гэдгээ тайлбарлах хэрэгтэй байх.

    Гэтэл, өнөөдөр ЕТГ-ын дарга Улсын дээд шүүх дээр очоод “Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнийг яаралтай хуралдуулж, шинээр томилогдох Ерөнхий шүүгчийн нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг чиглэл болголоо” гэсэн байна. https://president.mn/14526/

    (1) Хуулиар зөвшөөрснөөс бусдыг төрийн байгууллага, албан тушаалтанд хориглодог гэж үзээд ийм зүйл хийсэн албан тушаалтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг Цэц гаргаж байв. Дээд шүүхэд чиглэл өгөх бүрэн эрх Ерөнхийлөгчид хуулиар олгоогүй.

    (2) Шүүхийн тухай хуулийн 13.1.2-т Ерөнхий шүүгч “шүүгчдийн зөвлөгөөнийг товлон зарлах, хуралдуулах…” бүрэн эрхтэй гэж тодорхой заасан. Гэтэл, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг чөлөөлөөд зогсохгүй түүний энэ бүрэн эрхийг Ерөнхийлөгч өөрөө хэрэгжүүлэх гээд ийм чиглэл өгөөд бн уу?

    (3) Тэрээр ийм чиглэл өгснөөрөө шүүхийн бие даасан байдалд халдаж, Үндсэн хууль зөрччихөв үү?

    Ингээд Ерөнхийлөгч Улсын дээд шүүх, бүр шүүх эрх мэдлийн дээр гараад суучихлаа  гэдгээ үгээрээ илэрхийлж байна уу?

     

    gereg.mn

    Холбоотой мэдээ