Тэрбээр “МАХН, ИЗНН, МУНН ард түмэнтэйгээ хамтран байгуулсан “Та бидний эвсэл” 2020 оны сонгуульд нэр дэвшсэн 76 нэр дэвшигчийнхээ материалыг СЕХ-д өглөө. Манай нэр дэвшигчид ард иргэдтэйгээ олон жил сараар уулзаж, ойр байсан хүмүүс. Нам намаас шилдэг нэр дэвшигчдийг дэвшүүллээ.
Манай баг туршлагатай, эрчтэй, залуу, ямар ч ЖДҮ-д, 60 тэрбумын хэрэгт холбогдоогүй. Казино тоглож байгаагүй. Газар шороо, байгаль орчны төлөө тэмцэж ирсэн сайн нэр дэвшигчид дэвшсэн.
Ард түмэн МАН, АН-ыг мөрийн хөтөлбөрөө биелүүлсэн үү гэдгийг дүгнэж, энэ жилийн хувьд өнжүүлэх байх гэж бодож байна. Өнжүүлснээрээ бүх зүйл сайжирна. Оюутолгойн, Эрдэнэтийн. гэрээнүүд, 60 тэрбумын луйврыг үзгээр бичиж хийсэн. Тэдний гарт үнэтэй үзэг байсан байх л даа. Харин ард иргэд бид энэ хямдхан үзгээрээ хувьсгал хийцгээе” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй