• МАН СЕХ-нд нэр дэвшигчдийнхээ нэр болон бусад материалыг хүлээлгэн өглөө

    2020-05-21

    Монгол Ардын намаас СЕХ-д нэр дэвшигчдийнхээ нэр болон бусад материалыг хүлээлгэн өглөө.

    УИХ-ын гишүүн Я.Содбаатар “МАН-ын бага хурлаас итгэл хүлээлгэж,76 тойрогт нэр дэвшсэн дэвшигчдийн материалыг хуулийн хүрээнд цуглуулж,хуулийн хугацаанд нь хүлээлгэн өглөө.

    Монгол улсын Ерөнхий сайд,МАН-ын дарга У.Хүрэлсүхийн тавьсан гурван шаардлага буюу нэгдүгээрт,өндөр ёс суртахуунтай,Монгол түмнээ гэсэн сэтгэлтэй, хоёрдугаарт,мэдлэг боловсролтой,гуравдугаарт,ажлын туршлагатай,төрийн ачаа даах чадвартай хүмүүсийг тодруулсан.

    Мөн үүнээс гадна сонгогчдын дэмжлэгийг авч чадах нэр дэвшигчдийг тодрууллаа. Хуулийн хүрээнд нэр дэвшигчдийнхээ материалаа бүрдүүлээд СЕХ-д хүлээлгэн өглөө” хэмээн ярилаа.

    gereg.mn

    Холбоотой мэдээ