
“Зөв хүн электорат” эвслээс СЕХ-д нэр дэвшигчдийнхээ нэр болон бусад материалыг хүлээлгэн өглөө.
Энэ үеэр ХҮН намын УЗ-ийн гишүүн Т.Доржханд “Нийт нэр дэвшигчдийн 20 хувь нь олон улсын нэр хүндтэй дээд сургуулиудад докторын зэргээ,60-70 хувь нь магистрын зэргээ хамгаалсан,зөвхөн Монголдоо төдийг дэлхийд зөвшөөрөгдсөн боловсон хүчнийг бид сонгуульд нэр дэвшүүлж байна.
Хулгайчидтай хулгайч тэмцдэггүй. Дэлхийн түүхэнд ийм юм байхгүй. Бидний дунд хулгай хийсэн түүхтэй нэг ч хүн байхгүй. Хулгайч нартай холбогдсон нэг ч хүн байхгүй шүү.
Бидний ард Ц.Элбэгдорж, Оюу толгой, МАНАН-гийн гар хөл байна гэсэн ор үндэсгүй зүйлийг ярьж байна. Бид тэр хүмүүсээс хамааралгүй өөрсдийнхөө ажил хөдөлмөрөө эрхэлсээр ирсэн.
Бидний ард хэн ч байхгүй. Бидний ард 3.3 сая Монголчууд байгаа гэдгийг итгэл үнэмшилтэйгээр хэлье.
Бид худлаа ярихгүй, хулгай хийхгүй, бид энэ улсад шинэ сонголтыг бий болгоно” хэмээн ярилаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
Электорат гэж яг юу гэсэн үг вэ? Монгол нэр нэршил байдаггүй юмуу нэг л үнэмшилгүй байна