• С.Амарсайхан:Хан-Уул,Сүхбаатар,Баянгол дүүргийнхэн хашаа хороогоо цэгцлэх тал дээр сайн ажиллаж байгаа

    2020-05-21

    Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2020 оны 5 сарын 15-ны өдрийн 12 дугаар хурлаас стандартын шаардлага хангаагүй, иргэдийн амь нас, эд хөрөнгө аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа газар болон барилга угсралтын талбайн хашаануудад хяналт тавьж засаж сайжруулах үүрэг даалгавар өгсөн. Тэгвэл энэ шийдвэрийн хүрээнд Сонгинохайрхан,Чингэлтэй,Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрынхан ажлаа хийхгүй байгааг Хотын дарга С.Амарсайхан анхаарууллаа.

    Тэрбээр “Баянзүрх,Чингэлтэй,Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга,газар хэлтсийнхэн ажлаа хийхгүй байна.

    Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрынхан дуртай,дүргүй,дургүйд хүчгүй гэдэг шиг  хөдлөхгүй байна.

    Дүүргийн дарга нар нь хуулиар хүлээсэн эрх,үүргийн хүрээнд иргэдийг санал,гомдлыг шийдвэрлэхдээ хойрог хандвал хотын ажил явахгүй. Өмнө нь шийдвэрийг зөвхөн хэлбэр маягаар гаргадаг,найзан дундаа орчихдог байсан явдал удаан үргэлжилсэн. Одоо ийм зүйл байхгүй.

    Хан-Уул,Сүхбаатар,Баянгол дүүргийнхэн харин хашаа хороогоо цэгцлэх тал дээр сайн ажиллаж байгаа шүү” гэлээ.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ