• Чонон хармаг жимсийг хатаан боловсруулж,цай гарган авчээ

    2020-05-21

    Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоол “Шинжлэх ухаан технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу Итгэмжлэн хадгалагч-Шинжлэх ухаан технологийн сан “Чонон хармагийн жимсний цай-бренд бүтээгдэхүүний технологи боловсруулах” инновацийн төслийн эрдэм шинжилгээний тайланг хүлээн авсан.

    МУ-ын Инновацийн тухай хуулийн 3.1.6. “инновацийн төсөл” гэж санхүүжилтийн шаардлага, зохион байгуулалтын нөхцөлд нийцүүлэн инновацийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэх цогц үйл ажиллагааг тодорхой цаг хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн баримт бичгийг ойлгоно;

    Төслийн удирдагч ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Ургамлын биотехнологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Д.Өсөхжаргал инновацийн төслийн үр дүнгээ танилцуулж, загвар бүтээгдэхүүнийг монгол эрдэмтдийн “Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим“-д байршууллаа.

    Төслийн үр дүн:

    1. Чонон хармагийн тархалт, нөөцийн судалгааг явуулан Монгол орны зарим ургамал газарзүйн бүс бүслүүр дэх тархалт, бэлтгэлийн болон биологийн нөөцийг тогтоож зураг хийсэн.
    2. Үе зайдмын эксплантаар in vitro нөхцөлд өсгөвөрлөн нахиа нөхөн төлжүүлэхэд тохиромжтой өсөлтийн гормоны хувилбарыг тогтоож, бичил ургамал гарган авч ex vitro нөхцөлд шилжүүлэн дасган ургуулсан.
    3. Чонон хармагийн жимсний зарим биологийн идэвхт нэгдлийг агууламжийг тогтоож, судалгааны үр дүнд үндэслэн 100 гр бүтээгдэхүүн дэх тэжээллэг чанарыг тогтоож, итгэмжлэгдсэн лабораториор үр дүнг баталгаажуулсан.
    4. Түүний жимсэн дэх антиоксидант идэвхтэй сүүн хүчлийн бактерийн Enterococcus, Leuconostoc, Pediococcus гэсэн 3 төрөлд хамаарах 11 өсгөврийг молекул биологийн аргаар тодорхойлсон.
    5. Судалгааны үр дүнд үндэслэн Чонон хармагийн жимсийг хатаах, боловсруулах технологийг боловсруулж технологийн зааврыг баталгаажуулсан.
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ