• Афган охид зах зээлийн үнээс 60 дахин хямд амьсгалын аппаратыг зохион бүтээжээ

    2020-05-21

    Афганистаны робот зохион бүтээгч охидын баг машины сэлбэг эдээр зах зээлийн үнээс хямд үнэтэй амьсгалын аппарат бүтээж байна.

    Нийт 38.9 сая хүн амтай тус улсын хэмжээнд ердөө 400 ширхэг амьсгалын аппарат бий. Цар тахал эхэлснээс хойш нийт 7,650 хүн өвчилж,178 хүн нас бараад буй энэ үед өмнө нь ч хүртээмж хангалтгүй байсан эрүүл мэндийн салбарт улам хүнд цохилт болж байна.

    Тиймээс эдгээр 14-17 насны охид тавдугаар сардаа амжиж,зах зээлийн үнээс хэд дахин хямд үнэтэй амьсгалын аппарат хийхээр ажиллаж байгаа нь энэ аж.

    Дэлхий даяар амьсгалын аппаратны эрэлт ихтэй байгаа энэ үед нэг амьсгалын аппаратын үнэ 30,000-50,000 ам.долларын хооронд байгаа нь ядуу,буурай улс орнууд худалдаж авах боломжгүй байгаа юм. Тэгвэл афган охид Toyota,Honda машины сэлбэг эдийг ашиглан нэг амьсгалын аппаратыг 600 ам.доллараас ихгүй өртгөөр бүтээж байна.

    Эх сурвалж:Bbc

     

    gereg.mn

    Холбоотой мэдээ