Хүүхдийн 100 мянган төгрөг харилцах данс руу нь шилжиж эхэллээ

2020-05-20

Энэ сарын 6-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар  0-18 насны хүүхдүүдэд олгодог хүүхдийн мөнгийг   дөрөвдүгээр сарын 1-нээс ирэх аравдугаар сарын 1 хүртэл  зургаан сарын турш 100 мянган төгрөг болгож нэмэх шийдвэрийг гаргасан.

Тодруулбал, Коронавируст халдварын цар тахлын үед хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нийгмийн эмзэгт бүлэгт санхүүгийн дэмжлэг үзүүлэх,,,,

  • Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед төсвийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай,
  • Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед эдийн засгийг сэргээх, эмзэг бүлгийн нийгмийн хамгааллыг сайжруулах II багц арга хэмжээний тухай тогтоолыг баталсан.

Дөрөвдүгээр сард  сар бүр олгодог хүүхдийн 20 мянган төгрөгийг 30 мянга болгож нэмэгдүүлснийг  дахин нэмж 100 мянга болгосон юм.

Тэгвэл өнөөдрөөс хүүхдийн  мөнгө  100 мянган төгрөг иргэдийн данс руу шилжиж эхэлжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ