• Цар тахлын үед галын шугам дээр ажиллаж байгаа эмч, сувилагч, цагдаа нар түрээслээд, өмчлөх хэлбэрээр орон сууцтай болно

    2020-05-20

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хурлаар 20 гаруй асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр болжээ. Үүнээс зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн тухай Засгийн газрын ХМХХ-ийн дарга Ц.Ганзориг сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

    Тэрээр, Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчид түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцанд хамруулах тогтоолыг өнөөдрийн Засгийн газрын хурлаар баталсан.

    Галын шугам буюу цар тахлын үед өндөр ачаалалтай ажиллаж байгаа, эмч цагдаа хил гааль дээр ажиллаж буй төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчдыг орон сууцанд хамгийн түрүүнд хамруулна.

    Түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны тусгай хөтөлбөр хэрэгжүүлэхийг Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан болон Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд даалгасан. Цаашид хэдэн хувь нь эмч, цагдаагийн байгууллагын албан хаагчид байх вэ гэдгийг Барилга хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран ажиллаж шийднэ гэх мэдээллийг өглөө.

    Зах зээлд бэлэн байгаа 1300-1500 орон сууцанд түрээслээд өмчлөх хэлбээрээр айл өрхийг оруулах боломж байгааг ч дуулгав.

    Дээрх хөтөлбөрийн хэрэгжилтийг НОСК, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нар хариуцан ажиллах юм байна.

    Хөтөлбөрийн санхүүжилтийн хувьд Сангийн яам Монгол Банк хамтран шийдэх боломжтой аж. Нийслэлийн Засаг даргын тамгын газарт иргэдийн өргөдлийг хүлээн авах, орон сууцыг сонгох зэрэг ажлуудыг шат дараатай зохион байгуулах ажээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ