АН-ын сонгуулийн штабын ерөнхий менежер Я.Санжмятав “АН-ын нэрийн өмнөөс нийт иргэддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. 2020 оны сонгууль хүч тэнцвэргүй нөхцөлд байдалд эхэлж байгааг та бүхэн мэдэж буй. МАН-д итгэл алдарсан энэ цаг үед АН-д олон захидал, хүсэлт ирүүлж байгаа.
Манай нам УИХ-ын сонгуульд 76 хүн нэр дэвшүүлж байна. Хууль эрхзүй боловсруулах, хяналт тавих, хэрэгжүүлэх, чадамж, хөгжил цэцэглэлтэд оруулах хувь нэмрийг тооцож 25 хуульч, 35 санхүүч эдийн засгийн мэргэжилтэй хүмүүсийг оруулж байгаа нь улс эх орныг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
АН руу дайрах гүтгэлгүүд хууль бусаар олон талаас явж байна. Төр барьж байгаа МАН-ын асар их хөрөнгө зарж харлуулах, заримыг нь шоронд хийх, АН-ыг ямар нэг байдлаар ялуулахгүй байх, хууран мэхлэх замаар засаг авах бодлого ямар нэг байдлаар явагдаж байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Бусад намуудаасаа хүсэхэд бие бие рүүгээ дайрахгүй, хар PR хийхгүй байхыг хүсье” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй