• З.Энхболдын тойргоо “сулласан” үлгэр

    Цагтаа УИХ-ын дарга, АН-ын дарга байсан З.Энхболд өнгөрсөн 2016 оны сонгуулиар намаа ч унагаж, өөрөө ч унасан. Энэ удаа ч тэрбээр намынхаа нэр дэвшигчдийг хаана нэр дэвшихийг зурсан гэх.

    З.Энхболд өнгөрсөн жил АН-ын ҮБХ-нд Сүхбаатар дүүрэгт сонгогдохдоо Ц.Мөнх-Оргилтой үзнэ гэж билээ. Гэвч тэрбээр сонголтоо хийх эрх мэдэлтэйгээ харууллаа. Өөрийнхөө нэр дэвших тойргийг төдийгүй АН-аас хэн хаана нэр дэвшихийг зурсан нь энэ.

    Тэрбээр ийнхүү эрх мэдэлтэйгээр аль тойрогт хэн нэр дэвшихийг зурахдаа өөрийнхөө нэр дэвших тойргийг суллаж авсан хэмээх яриа гарчээ.

    “Таван Даш”-ийн урилгаар Дарханд нэр дэвшинэ хэмээх цуурхалыг нэг тараасан.

    Түүнийг хаана нэр дэвшинэ, тэнд нь очиж өрсөлдөнө гэсэн Э.Бат-Үүл баатарыг бие даалгалгүй АН-аас нэр дэвшүүлэхдээ Хэнтий рүү цөлж орхилоо. Мөн бүтэн 4 жил нэр дэвших тойргоо усалсан М.Тулгатыг жийж нэр дэвшлээ.

    М.Тулгат бол ардчиллын партизан С.Майнбаярын хүү, ардчиллын дууч С.Цогтсайхан агсны ач дүү билээ.

    Ийнхүү өөрийн нэр дэвших тойргийг суллаж авсан З.Энхболдод томоохон өрсөлдөгч бас цөөнгүй байна. Эхнийх нь мэдээж эдийн засагч Л.Наранбаатар гэдэг залуу. Тэр Баянзүрх дүүрэгт З.Энхболдыг унагахаар нэр дэвшээд байна.

    Мөн МАН-аас нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяр нар томоохон өрсөлдөгч байх нь ойлгомжтой.

    Үүн дээр хүний эрхийн хуульч М.Ичинноров, МАХН-ын нэр дэвшигч Р.Өсөхбаяр зэрэг залуус нэмэгдэнэ. Тэгэхээр ЗИ даргыг хүндхэн тулаан хүлээж байна.

    gereg.mn

    Холбоотой мэдээ