• Д.Нарангэрэл:Сүүлийн 3-4 хоногт эдгэрч байгаа хүний тоо тасралтгүй нэмэгдсээр байна

    2020-05-20

    Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна.

    • Дэлхийн  216 улсад коронавирусийн өвчлөл бүртгэгдэж,
    • 4.9 сая хүн өвчилж, 324 мянган хүн нас барж,
    • 1.9 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан.
    • 2.7 сая хүн энэхүү өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 45 мянган хүний биеийн байдал хүнд байна

    ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл…

    Сүүлийн 3-4 хоногт дэлхийн улс орнуудад коронавирусээр өвчилж, эдгэрч байгаа хүний тоо тасралтгүй нэмэгдэж байгаа таатай мэдээтэй байна. Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 94 мянган хүн шинээр COVID-19 халдвар авч, 4000 гаруй хүн нас барсан. 

    ОХУ-д сүүлийн 24 цагт 9200 тохиолдол шинээр бүртгэгдсэн бол Буриадад өвчлөл 25, Эрхүүд 95,  Тувад 58 тохиолдол шинээр нэмэгдсэн. Мөн сүүлийн 24 цагт 2800 гаруй хүн нас барсан гэх мэдээллийг өглөө.

    Харин манай улсын хувьд сүүлийн 24 цагт 169 хүн шинээр ажиглалтад орж, өнөөдрийн байдлаар нийт 1924 хүн ажиглалтад байна. 

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ