• Оросоос халдвар авсан хэрнээ “Монгол ирээд халдвар авчихлаа” гэж худал мэдээлэл тарааж байна

    2020-05-20

    ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчлэгдэж байгаа ОХУ-аас ирсэн иргэн болох Алтанхундага цахим орчинд ташаа мэдээлэл тарааж байгааг дурьдлаа.

    Тэрээр “Халдвартай хүний нэр насны талаарх мэдээллийг бид нууцалдаг. Гэтэл нэг иргэн ташаа мэдээлэл тарааж ард иргэдийг үймрүүлж байна. Монгол улс даяараа өвчинтэй тэмцэж байхад халдварт өвчний талаар мэдлэг,мэдээлэл дутмаг н.Алтанхундага гэх хүн ташаа мэдээлэл тарааж,иргэдийг айдас хүйтэст автуулж байна.

    • Дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 13-ны хооронд Улаан-Үүдэд зургаан хүний хамт байр түрээслэж байсан.
    • Мөн тэнд байхдаа коронавирусын халдвар авсан оюутнуудад эм,эмчилгээний тусламж үзүүлж,биечлэн харьцаж байсан байна.
    • Тавдугаар сарын 2,8-ны өдрүүдэд шинжилгээ өгөөд 12-нд хариугаа авахад халдваргүй байсан байна.
    • Улмаар тавдугаар сарын 14-нд хилээр нэвтрэн,Төв аймагт ирж тусгаарлагдсан.

    Шинжилгээ өгснөөс дөрвөн өдрийн дараа хариу нь гарсан нь нууц үедээ байх бүрэн боломжтой. Дээрээс нь өвчтэй хүмүүстэй биечлэн харьцаж байсан. Гэтэл Монголд ирээд,Төв аймаг явах замдаа халдвар авсан мэтээр худал мэдээлж байна” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Эх орон нь авчираад асарч эмчилэх гэж байхад нэр нүүрээ нууцлаад хуцаж байдаг хэн бэ тэр.Хэрвээ тэр монголд орж ирээд халдвар авсан бол бид өнөөдөр ямархуу байдалтай байх уу.Үнхээр хэлэх ярих бичих зүйл байвал чин шудрагаар өөрийн нэр устай хаягнаасаа бичих нь яасан юм.Эмчийн зөв иймэрхүү олныг үймүүлсэн этгээдүүдийг шууд нэр усыг нь зарлаж бай

    • Өнөөх хүмүүнлэг ардчилсан нийгэм нь энэ үү Үзэл бодолоо илэрхийлсэн нэгэн эмчийг нийтээр туйлширах нийгмийн дайсан болгож нэр усыг нь зарлаж байдаг . Эрхэм эмч Амбасэлмаа таны эмчийн ёс зүй иймхэн зүйлээр хэмжигдэнэ гэж бодсонгүй . Зүгээр эх оронд нь авчирсан нь их юм гэж хүн бүхний амыг таглаж байгаа чинь хүртэл сонин юм тэд эх орон доо ирэх эрхтэй бас авчирах нь тусгаар тогтносон улсын үүрэг шүү . Ер нь бол эрүүл мэндийн салбарыг муулаагүй .Зөөвөрлөх явцад халдвар тархах өндөр эрсдэлтэй байна гэж хэлсэн . Та бас нэмж хүнд халдвар таарахгүй нэг ч гэсэн хүнийг эрүүл оруулж ирий гэвэл энэ нь дээр анхаарах ёстой юм байна гэж бодох ёстой байх шүү . Эцэсийн эцэст Монголын ард түмэн чухал шүү. Тэд эх орондоо ирсэн болохоос хэн нэгний гэрт нь ирээгүй шүү

    • юун сүртэй юм энэ улс орныг аюултай өвчнөөс урьдчилан сэргийлэх, таарахгүй байх бодлогыг бодолцон нойр хоолоо умартан санаа зовж байгаа хүмүүсийн нэг ядадрч стрэссдэнд нэг үг буруу хэлээ л биз 

    • Заавал магтах албатай юм шиг. Шүүмжилсэн хүмүүсийг олон нийтэд зарлаж хараалгадаг зуршилтай боллоо. 

    • Амбасэлмаа эмч туршлагатай, мэргэжлиын ур чадвартай АУ ны нотолгоо судалгаа халдварт өвчний илрүүлэлт, Шинэ вирусын хувирамтгай зэргийг үндэслэн зөв оношилж  зөв ялган ангилж зөв ярьж байна шулуун ; шударга эмэгтэй байнм . Харин тэр эмч эмэгтэй цаашдаа маш саын судалжзөвхан уламжлалтаараа биш шинжлэх ухаан анагаах ухаан бг хослуулж мэргэжлээ дээшлүүлмээр байна

    • Ганц тэр хүн ч биш бас оюутан тиймэрхүү утгатай пост оруулсан байсан, Амбасэлмаа гуай та тэгэхдээ өвчтөний нэрийг ингээд шууд зарлачихаж болж байгаамуу, гэмт хэрэг хийсэн хүний нэгийг нууцалдаг хирнээ өвчтөний нэрийг ингээд шууд зарлачихдаг хаанахын ёс зүй вэ???

    Холбоотой мэдээ