• СЕХ-нд 56 бие даан нэр дэвшигч баримт бичгээ хүргүүлжээ

    Сонгуулийн Ерөнхий Хороо 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах ажил үргэлжилж байна. Өчигдрийн байдлаар нийт 56 бие дааж нэр дэвшигчид хуульд заасан баримт бичгээ хүлээлгэн өгчээ. 

    Нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах хуулийн хугацаа 5 дугаар сарын 21-ний өдөр дуусах юм.

    Сонгуульд оролцохоор бүртгэгдсэн нам, эвслүүд 5 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг ирүүлнэ.

    Нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах ажлыг КОВИД-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийн дагуу зохион байгуулж байгаа юм гэж Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээллээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ