• Зургадугаар сарын 10-ныг хүртэл аялж, зугаалахыг хориглолоо

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас ирэх сарын 10-ны өдрийг хүртэл аялж, зугаалахыг хориглосон шийдвэр гаргалаа.  Учир нь цаг агаарын хэт хуурайшлын улмаас ой хээрийн түймэр гарах өндөр эрсдэлтэй байгаа аж. Тиймээс иргэд аялж, зугаалахдаа гал алдах эрсдэлтэй гэж үзэж буй ажээ. 

    Түүнээс гадна,  Нийслэлийн Засаг дарга өнжмөл шар өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх тухай захирамж гаргасан. Мөн COVID-19ын халдвараас сэргийлж иргэдийг олноор, нэг дор цуглахгүй байж онцгой байдлын дэглэмийг сахиж мөрдөхийг уриалаад байгаа билээ.

    Аялж зугаалахыг хориглосонтой холбоотойгоор нийслэлийн Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Цагдаагийн газрын 1200 албан хаагч төвийн 5 дүүргийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл хийж ажиллаж байгаа юм байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ