• Г.Батзаяа өвчнөө ялан дийлж чадлаа

    2020-05-20

    Монголчууд нэгдэн, #SaveZaya хэмээх хаштаг үүсгэн Г.Батзаяад туслах хандивын аян өрнүүлж байсан билээ. Тэгвэл хүнд өвчинтэйгөө тэмцэж байсан Г.Батзаяа өвчнөө ялан дийлж,эмнэлгээсээ гарч буй тухайгаа өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгджээ.

    Түүний ээж “Өнөөдөр 5 сарын 20.Хүү маань эмнэлэгээс гарч байна. Ингээд 7 хоног бүр 2 удаа шинжилгээгээ өгч эмээ уугаад л байх нь. Хүүг минь дэмжиж хандив илгээж байсан Монголын цаашлаад нутгын зон олон улсын болон хувын хэвшлийн байгууллагууд Дорноговь аймгийн удирдлагууд,хүүгийн ажлын хамт олон Найз нөхдөд миний таних танихгүй сайхан сэтгэлт бүх хүмүүст ах дүү төрөл садан найз нөхөд Европд суугаа Солонгост байгаа монголчууд гээд хэдэн зуугаараа хандив өгч урмын сайхан үг хэлж сэтгэлээ чилээж байсан хүн нэг бүрт цаг ямагт хамт байсанд маш их баярлалаа.Монголчууд бол гайхалтай ард түмэн шүү.Та бүхний тус дэмээр Хүү маань бослоо.Баярлалаа!” хэмээн чин сэтгэлийн талархал илэрхийлжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ