Дональд Трамп ДЭМБ-ыг “Хятадын гөлөг” болсон гэж цохон хэлжээ

2020-05-20

Энэ сарын 18-19-ний өдрүүдэд цахимаар зохион байгуулагдсан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ээлжит 73 дугаар чуулганы талаар хийсэн мэдэгдэлдээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ДЭМБ-ыг “Хятадын гөлөг” болсон гэж цохон хэлжээ.

Трамп мэдэгдэлдээ “ДЭМБ Хятад төвтэй ажиллаж байна. Хятадын гөлөг болсон байна. ДЭМБ-аас бидэнд олон муугийн дээр дандаа Хятадын талыг баримталсан зөвлөгөөг өгсөн” гэжээ.

Мөн чуулганы үеэр тус улсын Эрүүл мэндийн нарийн бичгийн дарга Алекс Азар “Дэлхийн улс орнуудыг хэрэгтэй мэдээллээр нь хангахдаа ДЭМБ бүдэрсэн” хэмээн ярижээ.

Дональд Трампын хувьд сонгуулийн жилтэй давхцаж,олон нийтийн зүгээс цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээндээ их хэмжээний шүүмжлэл хүртээд буй. Харин тэрээр  Хятадыг коронавирусыг нуун дарагдуулах гэж оролдсоны сацуу ДЭМБ Бээжинд хариуцлага тооцохгүй байгааг шүүмжилсээр байгаа юм.

Үүний хариуд ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаандаа хөндлөнгийн хяналт,шалгалт хийлгүүлэхийг зөвшөөрсөн байна.

Ши Жинпин Бээжинг нээлттэй,ил тод байдлаар мэдээлж ирсэн,шаардлагатай бол цар тахлыг дэлхий нийт даяар хяналтандаа авсны дараа мөрдлөгийн ажлыг явуулахыг хүссэн байна.

Эх сурвалж:Bbc

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ