• ОУВС Монгол Улсад 99 сая ам.долларын шуурхай санхүүжилт олгоно

    Олон Улсын Валютын Сан (ОУВС)-ийн ажлын хэсэг 2020 оны 5 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Монгол Улсын эрх баригчидтай цахим уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтын үеэр Ковид-19 цар тахлын Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй нөлөө, өрийн тогтвортой байдал болон бусад асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

    Уулзалтын дараа Шуурхай санхүүжилтийн хэрэгсэлд Монгол Улсыг хамруулах хүсэлтийг хэлэлцэж, төсвийн болон төлбөрийн тэнцлийн яаралтай төлбөрүүдийг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 72.3 сая зээлжих тусгай эрх буюу 99 сая ам.долларын санхүүжилт олгох ОУВС-ийн ажлын хэсгийн түвшний хэлэлцээрт хүрлээ.

    Энэ тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Сайн мэдээ…Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг давах зорилгоор $100 саяын санхүүжилт авах болон бусад орнуудтай хамтран ажиллах талаар ОУВС-тай яриа хэлэлцээрийг амжилттай хийж дуусгалаа. ОУВС-гийн захирлуудын зөвлөл VI сарын эхээр эцэслэн шийдвэрлэнэ гэдгийг ОУВС мэдэгдлээ” хэмээн нүүр номондоо бичжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ