• АНУ-д коронавирусын вакцины туршилтад хамрагдсан найман хүнд эдгэсэн хүнийхтэй адил дархлаа тогтжээ

    2020-05-19

    Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дараахь мэдээллийг өглөө.

    “Өчигдөр АНУ-ын Биотехнологийн Модерна компани коронавиурсын эсрэг вакцины эмнэл зүйн шатны туршилтын урьдчилсан үр дүнгийн талаар мэдээлэл өгчээ.

    Тус компанийн mRNA-1273 гэж нэрлэгдэж буй вакцины эмнэл зүйн эхний шатны туршилтад хамрагдсан найман хүний биед байгалийн жамаар буюу халдвар аваад эдгэрсэн хүнийхтэй адилаар дархлаа тогтсон байна.

    Мөн Европын холбооны улсын эмийн агентлагаас АНУ-ын Gilead Sciences компанийн ремдесивир эмийг Европын холбооны улсуудад коронавирусын халдварын эмчилгээнд хэрэглэх урьдчилсан зөвшөөрлийг олгох болсон байна”

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ