Турк улс маргааш буюу 5-р сарын 20-нд хилээ нээнэ

Турк улс 5-р сарын 20-ны Лхагва гарагт гадаадын жуулчдад, тэр дундаа оросуудад хил хязгаараа нээнэ гэж Оросын аялал жуулчлалын операторуудын холбоо (ATOR) мэдэгдлээ.

Ийнхүү Туркийн хил 31 улсын иргэдэд нээлттэй болж, тэр дундаа гол улсуудын жуулчид Туркийн амралтын газруудаар үйлчлүүлэх боломжтой болно. Оросоос гадна эдгээр нь Гүрж, Азербайжан, Украин, Европ, Ойрхи Дорнодын зарим улсууд үүнд багтаж байгаа юм. Гэхдээ Туркийн Соёл, аялал жуулчлалын сайд Мехмет Нури Эрсой хэлэхдээ, тус улс Туркийн амралтын газруудаар амрахаар ирдэг жуулчидтай 70 оронтой “утасны дипломат харилцаа” горимд зөвлөлдөх уулзалтуудыг эхлүүлсэн гэжээ.

Эхний ээлжинд зөвхөн эрүүл мэндийн амралт авах боломжтой гэдгийг тодруулсан бөгөөд дараа нь Туркийн эрх баригчид эмнэлгийн хэв шинжтэй цогцолборт гадаадын иргэдийг хүлээн авах коронавирусын эсрэг арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Улс орон зочдыг хүлээж авахад бэлэн байгаа эмчилгээний газруудын дунд ортопед, онкологи, гэмтэл, хүүхдийн мэс засал, зүрх судасны өвчин, мэдрэлийн мэс засал, эрчимт эмчилгээ гэх мэт байгаа аж.

Туркийн Аялал жуулчлалын яам хэрэв коронавирусыг хяналтандаа авбал 2021 он гэхэд Турк улс 63 сая жуулчин хүлээн авч магадгүй гэж үзэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ