Он гарснаас хойш 5.2 сая тонн нүүрс экспортод гаргажээ

2020 он гарснаас хойш тавдугаар сарын 18-ныг хүртэлх байдлаар Монгол Улс нийт 5.2 сая тонн буюу 412 сая ам.долларын нүүрс экспортлоод байна.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад биетр хэмжээгээрээ 2.6 дахин буурсан дүн юм. Өнгөрсөн оны өдийд 1.1 тэрбум долларын үнэ бүхий 13.6 сая тонн нүүрс гаргасан байжээ.

Түүхий нефтийн экспортын хэмжээ мөн эрс буурсан байна. Тодруулбал, өнгөрсөн оны тавдугаар сарын 18-н гэхэд 2.4 сая тонн нефть экспортолсон бол энэ оны байдлаар 586 мянга буюу дөрөв дахин буурсныг Гаалийн ерөнхий газрын статистик илэлхийлж байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ