Б.Ууганбаяр:ОХУ-аас оюутнуудаа үргэлжлүүлэн татаж авна

2020-05-19

УОК-ын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Нэгдүгээр сарын 28-наас хойш 8,482 иргэдээ гадаад улсаас татаж авчээ. Зөвхөн сүүлийн долоо хоногийн байдлаар нийт 1,070 хүнийг эх оронд нь татан авч ирсэн байна. Хамгийн сүүлийн байдлаар 46 улсаас 10,761 иргэн ирэх хүсэлтээ ирүүлсэн байна. Click To Tweet

УОК-ын шуурхай штабын дарга Б.Ууганбаяр “ОХУ-аас оюутнуудаа татан авах ажиллагааг зохион байгуулах ажлыг үргэлжлүүлэн хийсээр байна. Энэтхэг улс руу хоёр дахь удаагийн нислэгийг төлөвлөж байна. Хүлээн авах хүчин чадал,чадамж дээрээ тулгуурлан бэлтгэлээ хангаж байна. БНХАУ-аас тодорхой тооны иргэд эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлсэн. Ойрын хугацаанд эдгээр иргэдийг Дорноговь аймгийн Замын-Үүд дэх тусгаарлах байрандаа татан авах ажиллагааг зохион байгуулна. Татан авах ажиллагаа тасралтгүй хийгдэнэ” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Вирустай оюутнууд авахаа болиоч ээ… ОХУ-аас баахан вирус чирч авчраад байх юм даа… болиоч ээ… одоо энэ хил ээ хаагаач

Холбоотой мэдээ