УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг албадан ирүүлэхээр болжээ

УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг АТГ-аас өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдээр дамжуулан ЖДҮХС-гаас зээл авсан асуудлаар шалгаж байсан.

Улмаар прокурорын байгууллагаас мөрдөн байцаалтын явцад саад учруулсан үндэслэлээр УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-ын даргад өргөн барьсан ч гишүүд хамгаалж үлдэж байсан билээ.

Гэвч одоог хүртэл мөрдөн байцаалтад саад учруулж байгаа тул шүүгчийн захирамжийн дагуу албадан ирүүлэх ажиллагааг зохион байгуулахаар болжээ.

Сануулахад, УИХ-ын гишүүн Г.Солтан нь малын тэжээлийн үйлдвэрлэл эрхлэхээр төсөл бичиж, өөрийн хамаарал бүхий “Монгол шаазан” ХК-д 950 сая төгрөгийн санхүүжилт авсан байдаг.

Харин УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Сафир стоун” компанидаа 1.2 тэрбум төгрөгийн зээл авахдаа барьцаагүйгээр олгохыг хүсээд, аливаа эрсдлийг гишүүний хувиар хариуцахаа мэдэгдэж байжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ