• Испанийн түүхэн дэх хамгийн шилдэг тамирчин Надаль

    Теннисчин Рафаэль Надаль Испанийн шилдэг тамирчинаар шалгарлаа гэж Марка мэдээлжээ. Эцсийн санал асуулгад тэрбээр сагсан бөмбөгчин Паул Газолыг ялж, 82 хувийн санал авчээ. Надаль нь “Их дуулга” тэмцээнд 19 удаа оролцож, 2008 оны Олимпийн ганцаарчилсан төрлийн цомыг хүртсэн.

    Судалгаанд 16 тамирчин оролцжээ. Тэдгээрийн дотор: автомашины уралдаанч Карлос Сайнс, Фернандо Алонсо, дугуйчин Альберто Контадор, хөлбөмбөгчин Хави, Андреас Иниеста, Икер Касильяс, Рауль нар багтжээ. Надаль, Газол нар найзууд юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ