• ОХУ-д анх удаа коронавирусын халдварын тоо буурах шинж ажиглагдав

    2020-05-19

    Тавдугаар сар эхэлснээс хойш өдөрт 10 мянгаас дээш халдварын тохиолдол бүртгэгдэж байсан ОХУ-д өвчлөлийн тархалт буурах хандлага ажиглагдлаа. Тавдугаар сарын 15-нд нийт 10,598 шинэ тохиолдол бүртгэгдэж байсан бол түүнээс хойш тогтмол 10 мянгаас доош тохиолдлууд бүртгэгджээ.

    • Тавдугаар сарын 16-нд нийт 9,709
    • Тавдугаар сарын 17-нд нийт 9,200
    • Тавдугаар сарын 18-нд нийт 8,900 тохиолдол тус тус бүртгэгджээ.

    Ийнхүү нийт тохиолдлын тоо 290 мянганд хүрч,дэлхийд халдварын тоогоороо хоёрдугаарт жагсаж байна.

    Ерөнхий сайд Михайл Мушистин Орос улсад коронавирусын шинэ тохиолдол зогссон хэмээн мэдэгджээ. Нийт нас барсан хүмүүсийн 60 гаруй хувь нь Москва хотын оршин суугчид байжээ.

    Эх сурвалж:Moscowtimes

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ