• АТГ-т 670 нэр дэвшигч ХОМ-оо мэдүүлэх ёстойгоос 342 хүн мэдүүлжээ

    УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид энэ жилээс ХОМ-ээ СЕХ-нд биш АТГ-т цахимаар бүртгүүлэхээр хуульчилсан. Энэ сарын 17-19-ны өдрүүдэд АТГ-ын цахим сайтад хандаж ХОМ-ээ мэдүүлэх хугацаатай. Энэ хугацаа өнөөдрийн 24:00 цагт дуусгавар болно. 

    АТГ-аас мэдээлж буйгаар өнөөдрийн 10.00 цагийн байдлаар 670 нэр дэвшигч ХОМ бүртгүүлэх цахим эрхээ үүсгэсэн. Гэвч 342 нь баталгаажуулаад байгаа гэв.

    Тиймээс нэр дэвшигчдийг өнөөдөртөө багтааж ХОМ-ээ мэдүүлэхийг анхааруулж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ