• Хувийн цэцэрлэгүүд хувьсах зардлын санхүүжилтыг төрөөс бүрэн олгохыг шаардаж байна

    2020-05-19

    Монголын сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын холбооноос цалингаа хасуулсан хувийн цэцэрлэгийн багш нарын цалинг буюу хувьсах зардлыг бүтэн олгохыг шаардан жагсаж байна. Нийслэлийн хэмжээнд 540 хувийн цэцэрлэг үйл ажиллагаа явагддагаас 5,000 багш,25 мянга орчим хүүхэд хамрагддаг. Хувийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг төрөөс нэгдүгээр сараас хүчээр зогсоосон ч багш нар цахимаар хүүхдүүддээ хичээл орон,зөвлөгөө өгч явж байсан хэмээн ярилаа.

    Тус холбооны УЗ-ын дарга Т.Мөнхалдар “Дөрөвдүгээр сар хүртэл цалингаа бүтэн авсан. Тавдугаар сарын цалингийн дээр амралтын мөнгө нь эх үүсвэргүй болсон байна. Үйл ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлээр цалинг хассан байна.

    Төр,хувийн хэвшил харгалзахгүй багш нар цалингаа авах ёстой” гэлээ.

    Тодруулбал,төрөөс хувийн цэцэрлэгүүдэд нэг хүүхдийн хувьсах зардал гэж 80 орчим мянган төгрөгийг олгодог байна. Харин тавдугаар сараас эхлэн үйл ажиллагаа явуулаагүй гэж үзэн хувьсах зардлын төсвийг танажээ . Хувьсах зардлыг тог,цахилгаан болон багш нарын цалинд зарцуулдаг гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Төрөөс өчнөөн хувьсах зардал авч байж төлбөр нь маш өндөр, тэгээд бас анх уран донгодож байсан шигээ мэдлэг чадвар олгодог нь ховор доо. Хувийн цэцэрлэгт хувьсах зардал өгөх хэрэггүй, бас төлбөрийн дээд хязгаарыг холбогдох төрий байгууллагаас тогтоодог байвал зүгээр. Мөн, хөтөлбөрт нь тодорхой наад захын шаардлага тавьдаг байх хэрэгтэй гэж бодож байна. 

      • Баянхонгор аймагт хувийн цэцэрлэг 6 байдаг. Эдгээр цэцэрлэгүүдийн төлбөр сард 60-80мянган төгрөг байдаг юм. Төр. Хувийнх гэж ялгаврлаад байгаа сайд дарга нараа яалтай ч билээ

    Холбоотой мэдээ