• Стандартын шаардлага хангаагүй барилгын хашаануудыг албадан буулгаж,газар эзэмших зөвшөөрлийг нь цуцална

    2020-05-19

    Барилга баригдах явцад гадаад хашааныхаа тохижуулалтыг стандартын дагуу хийгээгүй,удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч шаардлага биелүүлээгүй ААН-үүдийн судалгааг гаргаж,өнөөдрөөс эхлэн албадан буулгаж эхэлжээ.

    Тухайлбал,холбогдох байгууллагууд шууд газар дээр нь буулгаж,орчны аюулгүй байдлыг хангах ажлыг хийх юм.

    Хашаа буулгахтай холбоотой гарсан зардлыг тухайн газар эзэмшигч байгууллагаар,гарсан зардлыг төлөхгүй бол газар эзэмших зөвшөөрлийг цуцлах,барилгыг буулгах хүртэл арга хэмжээ авна.

    Хаврын салхи шуургатай энэ үед хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул, эрсдэл учруулж мэдэхээр эзэнтэй, эзэнгүй хашаануудад хяналт тавьж, стандартыг хангуулах ажлыг ирэх зургаадугаар сарын 1 гэхэд нийслэлийн 9 дүүрэгт хэрэгжүүлж дуусгахыг Хотын дарга С.Амарсайхан чиглэл болгожээ.

    Стандартын шаардлага хангаагүй, иргэдийн амь нас, эд хөрөнгө, аюулгүй байдалд эрсдэл учруулж буй барилга  угсралтын төмөр хашаа эзэмшигчдэд зохих арга хэмжээ авах. Шаардлага үл биелүүлэх юм бол нэн даруй албадан буулгах, гарсан зардлыг нь холбогдох байгууллагуудаа нь төлүүлэхийг үүрэг болгосон.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ