• Америкийн нэгэн зоогийн газар хүмүүст зай барих хаймран бөмбөлөг өмсгөн үйлчилж байна

    2020-05-19

    АНУ-ын Мэриланд мужийн нэгэн зоогийн газар үйлчлүүлэгчдээ хооронд нь 1.5-2 метрийн зайтай байлгах шинэ аргыг нэвтрүүлжээ. Үйлчлүүлэгч машинаа зогсоолд тавихаасаа авахуулаад хаймран бөмбөлгөн ширээг өмсөх бөгөөд гаран гартлаа бөмбөлөгтэйгөө байх юм.

    Бусад мужуудын адилаар Мэриланд системтэйгээр худалдаа,үйлчилгээний газруудаа нээж эхэлжээ. Эхний ээлжинд жижиг,дунд үйлдвэрүүд,үсчин,гоо сайхны газруудыг хүний хязгаартайгаар үйлчлүүлэх боломжтой байгаа бол зоогийн газруудын хувьд зөвхөн хүргэх эсвэл авч явах гэсэн сонголттой байгаа юм.

    Бусад нээгдсэн мужуудын хувьд ч зоогийн газраас үйлчлүүлэхэд зай барих зарчмыг мөрдөж байна. Охиод гэхэд хоолны ширээнүүдийг хооронд нь хоёр метрийн зайтай байршуулжээ.
    Эх сурвалж:Cnn
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ