• С.Жавхлан, сайд Б.Энх-Амгалан, С.Батболд, Ц.Нямдорж нар тойргоо солив

    УИХ-ын сонгуулийн нэр дэвшүүлэлт дууслаа. Сонгууль бүрээр л УИХ-ын гишүүд төдийгүй горилогсод тойрогоо солих нь түгээмэл.

    Энэ жилийн хувьд УИХ-ын гишүүн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Хан-Уул дүүргийг Орхон аймаг буюу Эрдэнэтээр солилоо.

    Ц.Нямдоржийн хувьд Эрдэнэтийн 49 хувийг ХХБ-нд өгөхгүй, С.Зоригийг хөнөөсөн гэгдэж ял авсан Эрдэнэтийн иргэдийг уг хэргийг хийгээгүй гэдэгт итгэлтэй яваа нэгэн. Тиймээс ч тэрбээр Эрдэнэтэд нэр дэвшиж байгаа байх.

    УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан бас Хан-Уул дүүргээс төрсөн нутаг Говь-Алтай руу тойрог сэлгэлээ. Б.Энх-Амгалангийн хувьд хотод нэр дэвшихээс нутгаа зорьсон нь ээлтэй гэж бодсон байх. Дарханы замыг байриулж чадаагүй түүнийг олон хүн харааж байгаа.

    Монгол улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Батболд Сүхбаатар дүүргээс ээжийнхээ нутаг Дундговь, Говьсүмбэрийг сонгоод одлоо. Сү.Батболд Сүхбаатар дүүрэгт рейтинг нь муудсанаас ийн Дундговийг зорьж байгаа сурагтай.

    УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа мөн Сүхбаатар дүүргээс төрсөн нутаг Ховдыг сонгон нэр дэвшлээ. Түүний хувьд хотод нэр дэвшсэнээс нутагтаа нэр дэвших нь илүү боломжийг түүнд олгож мэдэх юм.

    УИХ-ын ганц бие даагч байсан С.Жавхлан АН-д элсэн Баянзүрх дүүргийг орхиод Увс аймгийг зориод байна. Бие даагч байсны хувьд тойргоо сайн усалж чадаагүй учраас төрсөн нутгаа зорив бололтой.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ