• “Эрдэнэт”-ийн 49 хувийн төлөөллөөс нэр дэвшсэн Э.Долгион хууль зөрчин,сурталчилгаагаа эхлүүлжээ

    2020-05-18

    АН-аас Сүхбаатар дүүрэгт нэр дэвших эрхээ өвөртөлсөн,  “Блүүмберг” телевизийн захирал Э.Долгион сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлжээ. Тэрээр   “Санхүүгийн хямрал ба холбооны нөөцийн банк” номын зохиогчоор ажилласан бөгөөд  өөрийн зураг бүхий самбарыг хотын төвийн хэд хэдэн газарт байршуулжээ. Хэдийгээр энэ нь   номын танилцуулга мэт харагдавч үнэн хэрэгтээ УИХ-ын сонгуульд нэр дэвших гэж буй хүний хувьд шууд утгаараа хууль зөрчсөн үйлдэл юм. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн тухай хуулиар  нэр дэвшигчдийн сурталчилгаа  эхлэх болоогүй бөгөөд уг хуулийн  гуравдугаар зүйлд  “Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00.00 цагаас өмнө зогсооно” гэж заасан.

    Тэр дундаа уг хуулийн 3.1-д  “Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах”-ыг хориглоно  хэмээн  нарийвчлан тусгасан.  Гэвч сонгуулийн хандив цугуулахаас авахуулаад нэр дэвшигчдийг тодруулах хүртлээ хуулийг уландаа гишгэсэн АН-ынханд хууль, дүрэм хамаагүй бололтой.

    Э.Долгионы хувьд “Эрдэнэт”-ийн 49-ийн талын  томоохон төлөөлөгчдийн нэг. Түүний удирддаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь “сахал” Д.Эрдэнэбилэгийн эзэмшлийн  ХХБ-ны охин компаниуд.  ХХБ “Эрдэнэт”-ийн 49 хувийг  “Ростех” компаниас худалдаж авсан маргаан өнөө хэр шүүх дээр явж байгаа билээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • монголын ард түмнийг доромжилж дээрэлхэж чадсан мафийнханд Сүхбаатар дүүргийн 98000 сонгогчийг дорд үзэж доромжлох бол юу ч биш байлгүй дээ ийм улаан цагаандаа гарсан луйварчдыг сонгуулийн ерөнхий нэрийг татуулбал таарна 

    • хэт их мөнгөнд найдсан ард түмнийг мал шиг үздэг ийм новшнуудыг сонгуулиас байтугай эх орноосоо зайлуулах хэрэгтэй гомонууд

    • Эхнэр хүүхдээ хаяж өөрийн жаргалаа хөөсөн энэ майжгий хог улстөрд ороод ард түмний төлөөлөл болж чадахуу?

    • Ном уншдаг хүн ховордоод байхад бичдэг хүн л гарсан дээр шүү, 2 үг халбоод биччихэж чадахгүй байж хүн доромжлох хүн их байх болж дээ

    • ОДОО ХУУРЧ ЗАЛИЛЖ БАЙГАА ХҮН ИХ ХУРАЛД ИДЭЖ УУХААР ОРЖ БАЙГАА НЬ ТОДОРХОЙ.ТЭНЭГ ХҮН Л ҮҮНИЙГЭЭ МЭДЭХГҮЙ ЦАРАЙЛЖ ИЙМ ЮМ ХИЙНЭ.МӨНГӨТЭЙ АЙЛЫН ХҮҮХЭНТЭЙ БОДОЖ НИЙЛСЭН НЬ ХАРАГДАЖ БНА.ЁС ЗҮЙТЭЙ ХҮН БОЛ ИНГЭЖ БОЛОХГҮЙГ ОЙЛГОНО.STUPID GOLD DIGGER

    • Мөнгөтэй байхад “хууль” гэж юу байдаг юм бэ гэж л үзнэ шүү, мөнгө бүгдийг дийлнэ, мөнгө бүхнээс хүчтэй гэж,  арай л давилуун байна уу даа.

    • Э.Долгионыг хууль зөрчсөнийх нь хувьд сонгуулиас хасах ёстой,ийм ажиллагаагүй толгойлсон хувалзнуудыг хасах хэрэгтэй,эд гарвал дампуурна.

    Холбоотой мэдээ