• Ж.Батзандан:Эрдэнэтийн 49 хувийг буцааж авах хуйвалдаан цэц дээр явж байгаа

    “ШИНЭ” намаас тус намын дарга Ж.Батзандан мэдээлэл хийхдээ “УИХ-ын чуулган завсарласан байгаа учраас хэд хэдэн асуудалд та бүхний анхаарлыг хандуулмаар байна. 

    ҮХЦ-ийн Дээд суудлын хуралдаан тун удахгүй болно. Эрдэнэтэд онц дэглэм тогтоосныг цуцлах зорилгоор 49 хувийг дээрэмдэж хулгайлж авсан бүлэглэл Үндсэн хуулийн цэцэд нөлөөлж, энэ хурлыг хийж байгааг та бүхэн сонссон. 1992 оноос өмнө гарсан шийдвэрүүдийг ҮХЦ -ээр оруулж хүчингүй болгох, өөрөөр хэлбэл Эрдэнэтийн онц дэглэмийг цуцлах замаар Засгийн газрын шийдвэрүүдийг хүчингүй болгож, Эрдэнэтийн 49 хувийг буцааж авах хуйвалдаан цэц дээр явж байгаа. Цэцийн Дээд суудлын хуралдааныг онцгой анхаарах хэрэгтэй.

    Мөн тавдугаар сарын 20-нд Төв аймгийн шүүх дээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг яргалсан Б.Хурц нарын 9 хүний шүүх хурал болох гэж байна. Хүний эрхийн байгууллагуудыг шүүх хуралд анхаарал хандуулж, хамтарч  ажиллахыг  уриалж байна” гэлээ.

    Улмаар “ШИНЭ” нам 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийнхээ статистик мэдээллийг танилцууллаа. Тус намаас нэр дэвшигчид дотор докторын зэрэг цолтой хүн 8, магистрын зэрэгтэй 28, бакалавр буюу дээд боловсролтой 21, бүрэн дунд боловсролтой хүн хоёр байна.

    Инженер 15, эдийн засагч, санхүүч 16, улс төр судлаач 4, багш 8, нийгмийн ухааны салбарын төлөөлөл 5, хуульч эрхзүйч 12, малчдын төлөөлөл 3 иргэний нийгмийн төлөөлөл 3, мэргэжлийн холбоод болох геологич, биологич, архитектур мэргэжлийн 7, хөгжлийн бэрхшээлтэй нэг иргэн нэр дэвшсэн байна. Дундаж нас 48. 25-40 насы залуусны төлөөлөл 10, 40-50 насны 27, 50-аас дээш насны 37 хүн нэр дэвшжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ