• Хятад коронавирусын анхны сорьцуудыг зориудаар устгаснаа хүлээн зөвшөөрчээ

    2020-05-18
    АНУ-ын зүгээс Хятадад цар тахал дөнгөж эхэлж байх үед анхны коронавирусээр өвчилсөн хүмүүсийн шинжилгээний сорьцыг бусад улсын эрдэмтэд рүү илгээхээс татгалзаж,улмаар нуун дарагдуулаад зогсохгүй тэдгээр анхдагч дээжүүдийг устгасан тухай удаа дараа ярьсан.

    Тэгвэл өнгөрөгч тав дахь өдөр Хятадын талаас коронавирусын эхэн үеийн анхны дээжүүдийг устгахыг даалгасан болохоо хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ нуун дарагдуулах бус био аюулгүй байдлын үүднээс сорьцуудыг устгасан хэмээн тайлбар хийв.

    Тус улсын Үндэсний эрүүл мэндийн комиссын Лиу Дэнгфенг “Нэгдүгээрт,тухайн лабораторийн био аюулгүй байдлын үүднээс,хоёрдугаарт,үл мэдэгдэх вируснээс хоёр дахь шинжтэй халдвар тархахаас сэргийлж устгасныг Америкийн албаны хүмүүс мушгин гуйвуулж байна. Судалгаа болон мэргэжилтнүүдийн дүгнэлтэд үндэслэн хоёрдугаар зэргийн эрсдэлтэй,гоц халдварт өвчлөлийг үүсгэж буй тухайн эмгэг төрүүлэгчийг/коронавирусыг/ устгахаар шийдсэн.  Харин устгалд оруулахаас өмнө дээж авах,дээжийг тээвэрлэх,судлах үедээ ч био аюулгүй байдлын өндөр стандартын дагуу хийж байсан” хэмээн ярижээ.

    Хоёрдугаар зэргийн эмгэг төрүүлэгчдэд мал,амьтны хооронд халдварлах боломжтой,гоц халдварт буюу SARS,MERS зэрэг багтдаг байна.
    Эх сурвалж:South China morning post
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ