• ЭЕШ-ын өмнөх цахим “Их сорилго”-д оролцож өндөр оноо авсан хүүхдүүдэд iWatch бэлэглэнэ

    2020-05-18

    Энэ жил ЭЕШ нийт сурагчдын дунд үндэсний хэмжээний цахим “Багшийн туслах 800” аппликейшнийг ашилан  “Их сорилго” зохион байгуулах ажээ. Улсын хэмжээнд 30 гаруй мянган хүүхэд энэ жил ЭЕШ өгнө.

    Төгсөгчдөөс  сорилго авч буй зорилго нь ЭЕШ өгөхөөс өмнөх бэлтгэл хангагдсан эсэх, хөл хорионы үед цахимаар бэлдэхийн ач холбогдлыг тандаж мэдэх болон сурагчид өөрсдийнхөө түвшинг тогтоох боломжийг олгоход чиглэсэн байна.

    Сурагчид ЭЕШ-ын өмнөх “Их сорилго”  өгөхдөө орон зай, цаг хугацаанаас үл хамаарч, интернетийн сүлжээтэй  гар утас, таблет зэрэг бүхий цахим хэрэгсэл ашиглаж өгөх учраас илүү өргөн хүрээг хамарсан үндэсний хэмжээний үйл ажиллагаа болно гэж зохион байгуулагчид үзэж байгаа ажээ. Сорилгыг 10 хичээлээр, гурван өдрийн турш авах бөгөөд ЭЕШ өгөх хүүхэд бүр үнэ төлбөргүй хамрагдах боломжтой юм.  Сорилгод оролцогчдоос хамгийн өндөр оноо авсан сурагч бүрт супер шагнал болох  iWatch бэлэглэх ба нийт шагналын сан 10 сая төгрөг байна.

    Оролцогчдод тавих шаардлага

    1. Тус уралдаанд “ЭЕШ-2020”-д бэлдэж байгаа сурагчид оролцох боломжтой.
    2. “Багшийн туслах” аппликейшны хэрэглэгч байх.
    3. Нэг сурагч 3 болон түүнээс доошгүй хичээл дээр сорилго өгөх.

    Зохион байгуулалт

    Уг сорилго нь Математик, Нийгмийн Ухааны Мэдлэг, Англи Хэл, Орос Хэл, Монгол Хэл, Монгол Улсын Түүх, Хими, Биологи болон Газар Зүй гэсэн хичээл дээр тус бүр шалгалт авагдана. Шалгалтын хариу 5-р сарын 31-нд гарах бөгөөд шагналын болзол хангасан сурагчдыг өөрсдийн сошиал хаягаар зарлана.

    Бүртгэлийн хугацаа: Сорилго явагдах хичээлийн шалгалт бүрийн өмнө ч бүртгүүлж болно. Тиймээс бүртгэлийн сүүлийн хугацаа 5 сарын 27-29 өдрүүд байна.

    Бүртгүүлэх заавар: “Багшийн Туслах” аппликейшныг татаж бүртгүүлээд, үнэ төлбөргүй шалгалтдаа оролцох боломжтой.

    Бүртгүүлэх цахим хуудас: www.bagshiintuslah800.mn

    Аппликейшн татах линк:
    https://apps.apple.com/us/app/bagshiin-tuslah/id1496975428
    https://play.google.com/store/apps/details…

    Холбоо барих утас: 7810-0800, 8081-8253

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Сурагчдынхаа тоог хязгаартай болгож өгөөд сурлагын амжилт чанар , хоцрогдол ярьсан нь дээр байхаа. 

    Холбоотой мэдээ