• Д.Нямхүү:Дархан,Орхон аймгуудад тусгаарлалтад байсан гурван хүнээс коронавирус илэрлээ

    2020-05-18

    Өнөөдөр ХӨСҮТ-ээс 19,20 настай хоёр оюутан,53 настай нэг эмэгтэй тус тус эдгэрч дараагийн шатны хяналтанд шилжлээ. Ийнхүү нийт 24 хүн эмчлэгдэж гарлаа. Мөн нийт 87 хүнд шинжилгээ хийснээс дөрвөн хүнд коронавирус илэрчээ.

    • ОХУ-аас ирсэн нэг оюутан
    • Дарханд тусгаарлагдсан нэг
    • Орхон аймагт тусгаарлагдсан хоёр хүнээс коронавирус илэрчээ.

    ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “ОХУ-аас 340 гаруй оюутнуудаа татаж авсны дараа тус улсад оршин суудаг оюутан,иргэд нийт дахиад 400 гаруй хүнийг татаж авсан. Үүнээс 119-ийг нь Орхонд,135-ыг нь Дарханд,20-ыг нь Сэлэнгэд,132-ыг нь Төв аймагт тус тус тусгаарласан байсан. Тэр Дархан,Сэлэнгэд тусгаарлалтад байсан гурван хүнээс коронавирус илэрсэн” гэлээ.

    Илэрсэн тохиолдлыг ХӨСҮТ-т татаж авч ирэхээр зохион байгуулж байгаа аж.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ