• ЭМЯ:Бага насны хүүхдэд нүд улайх,тууралт гарах шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандана уу

    2020-05-18

    Эрүүл мэндийн яамнаас коронавирусын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

    Сүүлийн 24 цагийн хугацаанд өвчлөл ОХУ-д 4,Бразилд 6,АНУ-д нэг хувиар тус тус нэмэгджээ. Камбож,Лаос улсуудад 30 хоногийн турш шинэ тохиолдол бүртгэгдээгүй бол Япон,Малайзад шинэ тохиолдол буурч байна.

    ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “Өмнөд Америк болон Европын орнуудад коронавирустэй холбоотойгоор кавасаки өвчний хам шинж ажиглагдаж байна.

    Францад хийгдсэн судалгаагаар кавасаки өвчний шинж тэмдэг үзүүлж байгаа 10 хүүхэд тутмын найм нь коронавирусын халдвар авсныг тогтооосон байна.

    Кавасаки өвчний шинж тэмдэг буюу нүд улайх,олон хоногоор халуурах,тууралт гарах,унтамхай болох шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандахыг зөвлөж байна. Үүнтэй холбоотойгоор Эх хүүхдийн,эрүүл мэндийн үндэсний төвөөс дотооддоо тандалт,судалгааг хийж эхлүүлсэн” хэмээн мэдээлэл өглөө.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ