Энэтхэг улсаас 170 Монгол иргэнээ авчирхаар тусгай үүргийн онгоц хөөрлөө

2020-05-18

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Энэтхэг улсаас иргэдээ татан авах Улаанбаатар-Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас 09:15 цагт хөөрлөө.

Тус онгоцоор 170 гаруй иргэн эх орондоо ирнэ.

Онгоц маргааш буюу 2020 оны тавдугаар сарын 19-ний өдөр 07:30 цагт Улаанбаатар хотод газардах хуваарьтай гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ