
УИХ-ын ээлжит сонгуулийн нам эвслийн нэр дэвшүүлэлт дуусч байна. Энэ удаагийн сонгуульд нам, улстөрийн хүчнүүдээс болон бие дааж нэр дэвшиж байгаа хүмүүсийг харахад залуус түлхүү байна.
Энэ нь нөгөө нэг сонголтгүй сонгууль гээч биш харин ч сонголттой сонгууль болно гэсэн итгэлийг төрүүлж байна. АН-ын зарим нэг залуус жийгдсэнийг эс тооцвол сонголт хийхэд нийтдээ боломжийн хүмүүс харагдана.
Эрх баригч МАН, сөрөг хүчин АН бусад намууд харьцангуй залуучуудаа нэр дэвшүүлсэн нь харагдаж байна. Улиг домог болсон гишүүдээсээ илүүтэй залуу халаа болох залуусаа олноор нь дэвшүүлээд байна.
Тухайлахад, МАН-аас Б.Батцэцэг, Г.Амартүвшин, Т.Абубакир, Г.Дамдинням, Д.Батлут, Х.Булгантуяа, Ц.Мөнхцэцэг,Ж.Сүхбаатар, Х.Ганхуяг нар АН-аас Ч.Өнөрбаяр, С.Эрдэнэболд, Ц.Баатархүү, Ж.Баясгалан, Д.Энхтуяа, Т.Пүрэвхатан, Ч.Батцогт, П.Мөнхтулга, П.Нүрзэд, Ц.Жадамба гээд шинээр нэр дэвшиж буй олон залуус байна.
Мөн бусад нам, эвслүүдээс ч Монголын нийгмийн шинэ залуу түүчээ болох залуус олноороо нэр дэвшиж байна. Бие даан УИХ-д нэр дэвшиж байгаа залуусын дунд ч манлайлагч залуучууд цөөнгүй байгаа юм.
Тэд зоригтойгоор ийн нэр дэвшиж байгаа нь улиг болсон улстөрийг шинэ сэргэг болгох эхлэл ч байж болох юм.
Гэвч манайханд нэгэн тогтсон, хэвшмэл ойлголт байдаг нь таньдаггүй бурханаас таньдаг чөтгөр нь дээр гэдэг зүйл.
Ийм л сонгууль хийхээр буруудаад байдгийг та бид хангалттай харж байна. Тиймээс нэр дэвшигчдээ сайн судалж байж сонголтоо хийхийг уриалж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 cэтгэгдэлтэй
Сүхбаатар дүүрэгт дэвшиж байгаа Эрдэнэболдыг дэмжинээ
АН-аас нэр дэвшиж байгаа залуус их таалагдаж байна. Өмнө нь нэр дэвшиж байгаагүй, өөрсдийн гэсэн үзэл бодолтой, сурсан эрдэм, туршлагатай залуус харагдаж байсан.
Zaluu songolt!
Mars V санаачилсан Эрдэнэболд гээд мундаг залуу байна лээ, Харвард төгссөн одоо шинэ залуучуудаа дэмжих цаг болсон
Пүрэвхатан гэнээ. Дүүргийн газрын мэргэжилтэн байхын мэдэх үү
Ц.Баатархүүгээ л дэмжинэ
МАНАН-ын үр төлийг дэмжихгүй. МАН АН биш бол хэн ч яахав
Залуу үе улам л харгис, улам л шуналтай, ичгүүргүй болсоор
gishvvn bish said bish shine mongoliin shineleg zaluusiig bid songomoor bn